Холбоо барих
Асуулт, санал хүсэлтээ доорх формоор илгээх, эсвэл утсаар холбогдоно уу.
Бидэнд бичих
Албан ёсны өргөдөл, гомдлыг «Өргөдөл, гомдол» хэсгээр гаргана уу.
Түгээмэл асуулт
Хувийн шугам, дэд станцтай хэрэглэгч нараас цахилгаан эрчим хүчээр хангагдах гэж байгаа бол тухайн шугамын өмчлөгч, эзэмшигчээс зөвшөөрөл авч хангагч байгууллагаас техникийн нөхцөл авах, хангагчтай гэрээ байгуулж ажиллахыг зөвлөж байна.
Эрчим хүчний тухай хуульд хэрэглэгч нь өөрийн эзэмшлийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг бүрэн хариуцна гэж заасан байдаг тул төлбөрт үйлчилгээгээр цахилгаан, дулаанаар хангагч байгууллага болон бусад хуулийн этгээдээр засварлуулна
Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 4.1.9."дэмжих тариф" гэж сэргээгдэх эрчим хүчийг дэмжих зорилгоор эрчим хүчний үнэд шингээсэн тарифыг хэлнэ гэж заасан. Сэргээгдэх эрчим хүчийг ашиглан цахилгаан, дулааны эрчим хүчийг үйлдвэрлэж хэрэглэгчдэд түгээдэг түгээлтийн зардлыг тооцож авдаг.
- Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “Эрчим хүчээр хангагчийн эрх бүхий ажилтан дараахь тохиолдолд хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээг зөрчлийг арилгах хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ”
32.2.1-д “Эрчим хүч хэрэглэсний төлбөрөө хугацаанд нь төлөөгүй”
- Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйл 28.1-д “Эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн харилцааг Иргэний хууль, энэ хууль, аж ахуйн харилцааны дүрэм, эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна”
- Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Хангагч нь иргэн, хуулийн этгээдтэй Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ (цаашид “гэрээ” гэх) байгуулснаар иргэн, хуулийн этгээд нь цахилгаан эрчим хүч хэрэглэх эрхээр хангагдана”
- Аж ахуйн харилцааны дүрмийн 5 дугаар зүйлийн 5.1.2 “Хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийн нэхэмжлэл банкинд очсоноос хойш алданги тооцож эхлэх болон цахилгаан эрчим хүчээр түдгэлзүүлж эхлэх хоногуудыг тус тус хэрэглэгчтэй байгуулж буй гэрээгээр зохицуулна” зэрэг хууль дүрмийн үндэслэлүүдээр цахилгаан эрчим хүчээр түдгэлзүүлнэ.
Хот байгуулалтын тухай хуулийн 8-р зүйлийн 8.1.1, 8.1.2 заалтын дагуу "хот, тосгоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг орон нутгийн төсөвт тусган шийдвэрлүүлэх" гэж заасны дагуу орон нутгийн засаг захиргаанд хүсэлтээ гаргана.


