Мэдээлэл хариуцагч
Эрчим хүчний зохицуулах хороо (ЭХЗХ) нь erc.gov.mn цахим хуудсаар дамжуулан цуглуулсан мэдээллийг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн дагуу хариуцна.
Зайлшгүй cookie
Сайт ажиллахад дараах cookie шаардлагатай тул зөвшөөрөл асуухгүй. Хоёулаа 2 цагийн дараа хүчингүй болно.
- Сешн — маягт илгээх, нэвтрэх үед таныг хүсэлт хооронд таних.
- XSRF-TOKEN — хуурамч хүсэлтээс хамгаалах.
Хандалтын статистик
Сайт гуравдагч талын хэмжилтийн үйлчилгээ (Google Analytics г.м.) ашигладаггүй. Өөрийн нэргүй бүртгэлд хуудасны хаяг, гарчиг, ирсэн сайт, дэлгэцийн өргөн тэмдэглэгдэнэ. Та зөвшөөрсөн тохиолдолд л хөтөчид санамсаргүй танигч хадгалж, давтан зочилсныг тоолно; зөвшөөрөөгүй бол тухайн цонхыг хаахад танигч устна. Хөтчийн «Do Not Track» тохиргоо асаалттай бол бүртгэхгүй. Түүхий бүртгэлийг 90 хоногийн дараа устгаж, зөвхөн өдрийн нэгтгэл үлдээнэ.
Маягтаар илгээсэн мэдээлэл
Санал хүсэлт, санал авах, мэдээ захиалах маягтаар илгээсэн нэр, холбоо барих мэдээлэл, хавсралтыг зөвхөн тухайн хүсэлтийг шийдвэрлэх, хариу өгөхөд ашиглана. Санал авах төслийн хариултад зөвхөн нэр, байгууллага нийтлэгдэх бөгөөд и-мэйл, утас нийтлэгдэхгүй.
Серверийн бүртгэл
Аюулгүй байдлын үүднээс веб сервер IP хаяг, хүсэлтийн бүртгэлийг (лог) хадгална. Халдлагаас хамгаалах систем хэт олон хүсэлт илгээсэн IP хаягийг түр хаана.
Гуравдагч талын агуулга
Зарим хуудсанд шигтгэсэн Facebook-ийн цонх, YouTube-ийн бичлэг нь тухайн үйлчилгээний өөрийн cookie-г ашиглаж болно.
Холбоо барих
Асуулт, хүсэлтийг info@erc.gov.mn хаягаар эсвэл 976-11-320126 утсаар илгээнэ үү.


