e-zasag.mn
Иргэд, олон нийттэй харилцах төв 11-11
Авлигыг мэдээлэх утас 1-110

Хууль

ТӨРӨӨС ЭРЧИМ ХҮЧНИЙ ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО (2015-2030)

Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого батлах тухай
 
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Дугаар 63 Улаанбаатар хот
 
Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого батлах тухай

Эрчим хүчний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.“Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого”-ыг хавсралтаар баталсугай.

2.“Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т даалгасугай:

1/“Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны үндэсний хөтөлбөр”-ийг 2015 онд багтаан боловсруулж батлан, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

2/“Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээг хоёр жил тутам хийж, дүгнэлтийг Улсын Их Хуралд танилцуулж байх.

3.Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөр батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2005 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 32 дугаар тогтоол, “Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн систем хөтөлбөр шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2007 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 10 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

Татах:Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого (2015-2030)

 

Эрчим хүчээр ажилладаг машин, тоног төхөөрөмж, ахуйн хэрэглээний цахилгаан бараанд эрчим хүчний хэрэглээний ангилал, зэрэглэл тогтоох, шошгожуулах, хяналт тавих журмын төсөлд санал авч байна

 

Төсөл

ЭРЧИМ ХҮЧЭЭР АЖИЛЛАДАГ МАШИН, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, АХУЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ЦАХИЛГААН БАРААНД ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЛЭЭНИЙ АНГИЛАЛ, ЗЭРЭГЛЭЛ ТОГТООХ, ШОШГОЖУУЛАХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Энэ журмын зорилго нь эрчим хүчний үр ашигтай, дэвшилтэт машин, тоног төхөөрөмж, ахуйн хэрэглээний цахилгаан барааны хэрэглээг нэмэгдүүлэх, хуурамч бүтээгдэхүүнээс хэрэглэгчийг хамгаалах, зөв сонголт хийхэд туслах, эрчим хүчний хэмнэлттэй бараа бүтээгдэхүүний зах зээл дэх өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд оршино.

1.2 Эрчим хүчээр ажилладаг машин, тоног төхөөрөмж, ахуйн хэрэглээний цахилгаан бараа /цаашид “Бараа бүтээгдэхүүн” гэх/-нд эрчим хүчний хэрэглээний ангилал, зэрэглэл тогтоох, шошгожуулах, хяналт тавих үйл ажиллагаатай холбогдон үүсэх харилцааг энэхүү журмаар зохицуулна. ... ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ /дарна уу/

 
САНАЛ ХҮЛЭЭН АВАХ

ХЭРЭГЛЭГЧ ТА ЖУРМЫН ТӨСӨЛТЭЙ ХОЛБООТОЙ САНАЛАА АЛБАН ЁСООР БИЧГЭЭР ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНД ИРҮҮЛЭХ ЭСВЭЛ bilguun.u@erc.gov.mn И-МЭЙЛ ХАЯГААР ИЛГЭЭНЭ ҮҮ.
ХОЛБОО БАРИХ УТАС: 319317
ХАЯГ: 14201 УЛААНБААТАР ХОТ, СҮХБААТАР ДҮҮРЭГ, ИХ СУРГУУЛИЙН ГУДАМЖ 2А