Эрчим хүчний системийн 2025.12.07-ны өдрийн оргил ачаалал 19.00 цагт 1562 МВт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 102 МВт-аар өссөн, импорт 176 МВт-аар буурсан үзүүлэлттэй байна.
А, А+, А++ тэмдэглэгээ бүхий эрчим хүчний хэмнэлттэй угаалгын машинууд нь угаах хувцасны жинг автоматаар тодорхойлж усны хэмжээгээ тохируулдаг тул 30 градусын температурыг сонгосноор цахилгааны хэрэглээг 40 хувиар багасгадаг байна.
#Эрчим хүчний хэмнэлт энгийн зүйлээс эхэлнэ.























