2026 оны 10-р сарын 28, Лхагва гариг
Хэвлэх

Эрчим хүчний тусгай зөвшөөрөл

Эрчим хүчний тухай хуулийн 12 дугаар зүйл, Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 14.23-14.34-д заасны дагуу дараах төрлийн тусгай зөвшөөрлүүдийг хуулийн этгээдэд Эрчим хүчний зохицуулах хороо, Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлөөс олгодог.

Тусгай зөвшөөрлийн төрлүүд

1Эрчим хүчний барилга байгууламж барих
2Цахилгаан үйлдвэрлэх
3Дулаан үйлдвэрлэх
4Цахилгаан дамжуулах
5Дулаан дамжуулах
6Диспетчерийн зохицуулалт хийх
7Цахилгаан түгээх
8Дулаан түгээх
9Эрчим хүчээр зохицуулалттай хангах
10Эрчим хүчээр зохицуулалтгүй хангах
11Цахилгаан импортлох, экспортлох
12Хийгээр хангах

Эрчим хүчний тухай хууль, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг хууль, эрх зүйн мэдээллээс үзнэ үү. Тусгай зөвшөөрлүүдтэй холбогдол бүхий дэлгэрэнгүй тайлбар, мэдээллүүдийг Эрчим хүчний тухай хуулийн 12-25 дугаар зүйлд тодорхой тусгаж өгсөн байдаг.

Тусгай зөвшөөрөл авах

↓ Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх материал татах

Тусгай зөвшөөрөл авахыг хүссэн өргөдлийг ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН цахим системээр болон албан бичгээр ирүүлнэ.

Улсын хилийг дайран өнгөрөх шугам, 5 МВт-аас дээш хүчин чадалтай эрчим хүчний барилга байгууламж болон дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэдэг эрчим хүчний эх үүсвэр барих, диспетчерийн зохицуулалт хийх тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрснөөр Эрчим Хүчний Зохицуулах Хорооноос олгодог бол иргэн, хуулийн этгээд байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй, хүн амын хэвийн амьдралд хохирол учруулахааргүй аргаар, зөвхөн өөрийн хэрэгцээг хангах зорилгоор 1.5 МВт хүртэл хүчин чадалтай эрчим хүчний эх үүсвэр, түүний дамжуулах, түгээх шугам барьж ашиглахад тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй.

Эрчим хүчний зохицуулах хороо одоогоор 96 хуулийн этгээдэд 203 тусгай зөвшөөрлийг олгож тэдгээрийн үйл ажиллагаанд Эрчим хүчний тухай болон Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд заасан зохицуулалтыг хийж байна.

E-license цахим систем

Эрчим хүчний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой өргөдөл, хүсэлт хүлээн авах болон тусгай зөвшөөрлийг сунгах, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын тайланг оруулах, дүгнэх иж бүрэн цахим систем нэвтрүүлсэн.

E-license цахим систем рүү шилжих → E-license цахим систем