2026 оны 10-р сарын 06, Мягмар гариг

Говь-Алтай аймгийн Төгрөг сумын нутагт Хүрэнголын нүүрсний уурхайг түшиглэн 300 МВт-ын цахилгаан станц барих тусгай зөвшөөрлийг “Макс пауэр” ХХК-д 5 жилийн хугацаагаар олголоо

Хэвлэх 10 цаг 43 минутын өмнө, Нийт үзсэн : 17

Говь-Алтай аймгийн Төгрөг сумын нутагт Хүрэнголын нүүрсний уурхайг түшиглэн 300 МВт-ын цахилгаан станц барих тусгай зөвшөөрлийг “Макс пауэр” ХХК-д 5 жилийн хугацаагаар олголоо

     Эрчим хүчний зохицуулах хорооны 2026 оны 31 дүгээр хурлаар Говь-Алтай аймгийн Төгрөг сумын нутагт Хүрэнголын нүүрсний уурхайг түшиглэн 300 МВт-ын цахилгаан станц барих тусгай зөвшөөрлийг “Макс пауэр” ХХК-д 5 жилийн хугацаагаар олголоо.
     Хувийн хэвшлийн санаачилгаар хэрэгжүүлж буй энэ төслийн 150 МВт-ын хүчин чадалтай эхний блокыг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд, станцыг барьж байгуулснаар Баруун бүс нутгийн цахилгааны хэрэглээг найдвартай хангах, импортын хамаарлыг эрс бууруулах, баруун бүсийн томоохон уул уурхайн эрчим хүчний эрэлтийг хангах, орон нутагт нийгэм, эдийн засгийн эерэг нөлөө үзүүлэх зэрэг өндөр ач холбогдолтой юм.