2026 оны 11-р сарын 10, Мягмар гариг

Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Хэвлэх 2026 оны 10-р сарын 21, Нийт үзсэн : 281

Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

    Эрчим хүчний зохицуулах хороо, “Монголын Цахилгаан, Холбоо, Автоматжуулалтын Инженерүүдийн Холбоо” НҮТББ-тай хамтран ажиллах санамж бичгийг 2026 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байгууллаа.

   Санамж бичгийн хүрээнд талууд эрчим хүчний аудитор, хэмнэлтийн менежерүүдийг чадавхжуулах, инженер техникийн ажилтнуудын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, сургалт, судалгаа, туршлага солилцоог өргөжүүлэх, шинэ техник технологи, инновацыг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллана.

    Талууд 2026–2028 онд хэрэгжүүлэх гурван жилийн хугацаатай хамтын ажиллагааны хүрээнд эрчим хүчний хэмнэлт, үр ашгийн чиглэлээр үр дүнтэй ажил зохион байгуулах, энэ чиглэлээр хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, инженер, техникийн ажилтнуудыг сурталчлан алдаршуулах, мэдлэг, мэдээлэл солилцох, ур чадварын тэмцээн уралдаан зохион байгуулах, салбарын хөгжилд хувь нэмэр оруулах хамтарсан үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр тохиролцлоо.