- Эрчим хүч хэрэглэгч иргэн, аж ахуйн нэгжээс Эрчим хүчний зохицуулах хороо болон цахилгаан, дулаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчид санал, хүсэлт, өргөдөл, гомдол гаргахдаа https://consumer.energy.mn/ цахим системд хандаж гаргана уу. Мөн гар утасны econusmer аппликейшныг татаж суулган санал, хүсэлт, өргөдөл, гомдлоо гаргах боломжтой.

- Хэрэглэгчээс цахилгаан, дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах ТЗЭ-д хандан, өргөдөл, гомдлоо гаргаж, хянан шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг зөвшөөрөөгүй болон ТЗЭ-ээс хуульд заасан хугацаанд хариу өгөөгүй бол ЭХЗХ-нд хандана.
- Хэрэглэгч болон ТЗЭ нь өргөдөл, гомдлоо энгийн, ойлгомжтой, гаргацтай бичиж, өөрийн нэр, хаяг, холбоо барих утасны дугаар, хариуцагч талыг тодорхой зааж, ТЗЭ-ээс өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар тайлбар, хариу болон бусад холбогдох нотлох баримт бичгүүдийг хавсарган ЭХЗХ-нд өгнө.
- Хэрэглэгчийн өргөдөл, гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу 30 хоногт багтаан шийдвэрлэнэ.
Хаяг: Ж.Самбуугийн гудамж - 30, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201
Утас: 976-11-320126, 976-11-312313
Факс: 976-11-319335
Хэрэглэгч та өргөдөл, гомдлоо албан ёсоор бичгээр нотлох баримтын хамт ЭХЗХ-нд ирүүлэх эсвэл info@erc.gov.mn цахим шуудангийн хаягаар илгээнэ үү.






























