2025 оны 05-р сарын 17, Бямба гариг

“ХАМТДАА ХЭМНЭЕ” УРАЛДААН ДҮНГЭЭ ГАРГАЛАА

Хэвлэх 2025 оны 05-р сарын 16, Нийт үзсэн : 11

“ХАМТДАА ХЭМНЭЕ” УРАЛДААН ДҮНГЭЭ ГАРГАЛАА

Иргэд, олон нийтэд эрчим хүчийг зүй зохистой хэрэглэх, эрчим хүчний үр ашиг, үнэ цэнийг ойлгуулах, эрчим хүч хэмнэх сэдлийг төрүүлэх зорилгоор их, дээд сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулсан “ХАМТДАА ХЭМНЭЕ” постерын уралдааныг амжилттай зохион байгууллаа.
Тус уралдаанд нийт 10 гаруй их, дээд сургуулийн 34 оюутны 30 бүтээл ирснээс дараах оюутнуудын бүтээл шалгарч, байр эзэллээ.
Бүтээлийн дугаар - 10, ШУТИС-ийн Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн 2 дугаар курсын оюутан Энхболд овогтой Энхчимэгийн бүтээл нийт 92.1 оноогоор 1 дүгээр байранд,
Бүтээлийн дугаар - 13, ШУТИС-ийн Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн 2-р курсын оюутан Сайнбаяр овогтой Насанбуянгийн бүтээл нийт 88.8 оноогоор оноогоор 2 дугаар байранд,
Бүтээлийн дугаар - 02, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 3-р түвшний оюутан Баярсайхан овогтой Энх-Үжин, МУИС-ийн Улс төр, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн 1-р түвшний оюутан Алтангэрэл овогтой Буянзаяа нарын хамтарсан бүтээл нийт 86.8 оноогоор 3 дугаар байранд,
Бүтээлийн дугаар - 17, Монгол, Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн 3-р курсын оюутан Лхамсүрэн овогтой Чимэг-Эрдэнэ, Бадрал овогтой Маралмаа, Дэлгэрсуурь овогтой Тэмүүлэн, Гандорж овогтой Энхжин нарын хамтарсан бүтээл нийт 84.5 оноогоор Тусгай байранд,
Бүтээлийн дугаар - 07, ШУТИС-ийн Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн 2-р курсын оюутан Сүвэдэй овогтой Хүслэнгийн бүтээл нийт 79.8 оноогоор Тусгай байранд,
Бүтээлийн дугаар - 28, АШУҮИС-ийн “Залуу эм судлаач” клубын гишүүдийн хамтын бүтээл нийт 2000 шэйр авснаар Шагналт байранд тус тус шалгарлаа.