2025 оны 07-р сарын 15, Мягмар гариг

Хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн

Хэвлэх 2025 оны 06-р сарын 16, Нийт үзсэн : 486

Хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн  – 1

Ажлын байрны зорилго:

  • Хорооны гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон талт харилцааг сайжруулах болон хорооны ажилтнуудын гадаад сургалт, томилолтын арга хэмжээг төлөвлөн зохион байгуулах, байгууллагын ажилтнуудыг шаардлагатай мэдээллээр хангах;

Тавигдах шаардлага:

  • Төслийн удирдлага, Инженер, Эдийн засагч,
  • Хятад хэлний эсвэл англи хэлний бичгийн болон ярианы дээд дээш түвшний мэдлэгтэй байх (HSK 5, IELTS 7 оноо, TOEFL 100)
  • Гадаад түнш, олон улсын байгууллагуудтай харилцаа тогтоох, хамтран ажиллах, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх,
  • Олон улсын байгууллагуудад хандаж зохицуулалтын чиглэлээр хэрэгжих техникийн туслалцаа болон хамтран хэрэгжүүлэх төслийн хүсэлт гаргах, ажлын даалгавар, зохих баримт бичгийг боловсруулах,
  • Олон улсын туршлага, сайн жишээн дээр үндэслэн зохицуулалтын бодлого, хөтөлбөр, аргачлал боловсруулахад дэмжлэг үзүүлэх,
  • Гадаад хэл дээрх баримт бичиг, төслийн санал, тайлан зэргийг боловсруулах, орчуулах, хянах
  • Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чавдартай,
  • Багаар ажиллах чадвартай байх,

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн биеийн байцаалт; /маягт 1/
  • Боловсрол, мэргэжлийн диплом, гэрчилгээний хуулбарыг эх хувийн хамт
  • Нийгмийн даатгалын хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар эх хувийн хамт;
  • Хүсэлт гаргасан хувийн өргөдөл;

 

Дээрх сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэд бүрдүүлэх материалаа Захиргаа, удирдлагын газрын хүний нөөцийн мэргэжилтэн Б.Урантөгс и-мэйл urantugs.b@erc.gov.mn хаягаар 2025 оны 6-р сарын 27-ны дотор ирүүлнэ үү. 

 

Хаяг: Ж.Самбуугийн гудамж-30, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201

Утас: 11-319374 + 1108