2025 оны 06-р сарын 24, Мягмар гариг

Завхан аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөл болон дулаан үйлдвэрлэх, түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч нарт мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллаа

Хэвлэх 7 цаг 16 минутын өмнө, Нийт үзсэн : 32

Завхан аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөл болон дулаан үйлдвэрлэх, түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч нарт мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллаа

       Эрчим хүчний зохицуулах хороо болон Завхан аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөл хамтран 2025 оны 06 дугаар сарын 16-21-ний өдрүүдэд Завхан аймгийн Отгон, Сонгино, Их-Уул, Улиастай, Тосон цэнгэл сумдын дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын нөхцөл, шаардлагын хэрэгжилтийг хянаж, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллаа.

       Эрчим хүчний зохицуулах хорооны ажлын хэсэг тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг дүгнэх, үнэ, тарифын санал боловсруулж батлуулах, эрчим хүчний хэмнэлтийг орон нутагт хэрэгжүүлэх, “Дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч хоорондын аж ахуйн харилцааны дүрэм”-ийн (шинэчлэн батлагдсан) талаар мэдээлэл өгч, сургалт зохион байгууллаа.

      Энэхүү сургалтад орон нутгийн 28 тусгай зөвшөөрөл эзэмшигчийн 30 удирдлага, инженер техникийн болон санхүүгийн ажилтнууд оролцсон.