Эрчим хүчний зохицуулах хороо, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Эрчим хүчний инженерчлэлийн сургуультай хамтран эрчим хүчний аудитор бэлтгэх ээлжит сургалтыг амжилттай зохион байгууллаа. Суралцагсад 2 үе шаттай шалгалтаа амжилттай өгч, шалгуурыг хангасан 24 үйлдвэрийн эрчим хүчний /цахилгаан-15, дулаан-9/ аудиторт гэрчилгээг гардууллаа.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 113 эрх бүхий эрчим хүчний аудитор /цахилгаан-49, дулаан-27, барилга-37/ үйлдвэрлэлийн болон барилгын чиглэлээр эрчим хүчний аудитын үйлчилгээ үзүүлж байна. Мөн холбогдох хууль, журмын хүрээнд 15 магадлан итгэмжлэгдсэн эрчим хүчний аудитын байгууллага ажиллаж байна. Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжилтийг хангах хүрээнд Аудиторууд нь хууль тогтоомж, шударга ёсыг дээдэлсэн ёс зүйтэй байж, эрчим хүчийг хэмнэх, үр ашигтай хэрэглэх үндэслэлтэй, үнэн зөв мэргэжлийн зөвлөмж гаргах бөгөөд үйлчлүүлэгчийн нууцыг чандлан хадгалж хараат бусаар ажиллах үүрэгтэй.























