2026 оны 03-р сарын 02, Даваа гариг

“Зөв хэрэглэж, зөндөө хэмнэе” аян шилдгүүдээ шалгарууллаа

Хэвлэх 2026 оны 02-р сарын 11, Нийт үзсэн : 24

“Зөв хэрэглэж, зөндөө хэмнэе” аян шилдгүүдээ шалгарууллаа
         “Зөв хэрэглэж, зөндөө хэмнэе” аяныг Эрчим хүчний зохицуулах хороо, Нийслэлийн боловсролын газартай хамтран Улаанбаатар хотын 9 дүүргийн хэмжээнд ГОУХАН-ийн “Улаанбаатар хотын орон сууцны барилгын засвар шинэчлэлийн эрчим хүчний хэмнэлттэй гүйцэтгэлийн гэрээ байгуулах нь” төслийн нэгж болон Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй эрчим хүч түгээх, хангах байгууллагуудын дэмжлэгтэйгээр зохион байгууллаа.
     “Зөв хэрэглэж зөндөө хэмнэе” аяны шалгаруулалтыг гурван үе шаттайгаар явуулсан. Сүүлийн буюу гуравдугаар шатны шалгаруулалт 2 дугаар сарын 11-ний өдөр болж, дүүрэг тус бүрээс шалгарсан нийт 17 сургуулийн баг, 170 орчим сурагчид өрсөлдлөө.
        Тэднээс 1-р байранд Налайх дүүргийн 109 дүгээр сургууль, 2-р байранд Баянзүрх дүүргийн 69 дүгээр сургууль, 3-р байранд Налайх дүүргийн Голомт сургууль, тусгай байранд Баянзүрх дүүргийн 127-р сургууль мөн тусгай байранд Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн авъяаслаг сурагчид тус тус орсон байна.