Өнөөдөр /2026.02.10/ Эрчим хүчний зохицуулах хорооноос дулааны тоолуур суурилуулах, импортлох эрх бүхий байгууллагуудтай уулзалт зохион байгууллаа. Уулзалтын зорилго нь дулааны төлбөрийг хэрэглээнд суурилсан тогтолцоонд шилжүүлэхэд баримтлах бодлого, хэмжих хэрэгсэлд тавигдах шаардлага, хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалт, загварын туршилт хийх журам, стандартын талаар танилцуулах юм. Тус уулзалтад Стандарт хэмжил зүйн газар, УБДС ТӨХК, ОСНААУГ, тоолуур импортлогч аж ахуй нэгжүүдийн төлөөллүүд оролцлоо.























