2026 оны 03-р сарын 26, Пүрэв гариг

Орон тооны зохицуулагчийг шинээр томиллоо

Хэвлэх 2026 оны 03-р сарын 23, Нийт үзсэн : 327

Орон тооны зохицуулагчийг шинээр томиллоо

       Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 48 дугаар захирамжаар Эрчим хүчний зохицуулах хорооны орон тооны зохицуулагчаар Алтанбулагийн Азбаярыг 4 жилийн хугацаатайгаар томиллоо.


      Эрчим хүчний зохицуулах хорооны шинээр томилогдсон зохицуулагч А.Азбаяр нь 2009 онд Төмөр замын их сургуулийг цахилгааны инженер мэргэжлээр төгсөж, 2017 онд ШУТИС-ийн Эрчим хүч инженерийн сургуулийг цахилгаан хангамжийн магистр, 2019 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын менежер, 2022 онд Санхүү эдийн засгийн их сургуулийг бизнесийн удирдлагын магистраар тус тус дүүргэсэн. Өдгөө эрчим хүчний салбарт 17 дах жилдээ ажиллаж буй МУ-ын зөвлөх инженер юм.


      Тэрээр 2009-2016 онд ЦДҮС ТӨХК-д монтёр, техникч, инженер, диспетчер инженер, 2016-2020 онд БЗӨБЦТС ТӨХК-ийн Говьсүмбэр цахилгаан түгээх сүлжээний салбарын дарга, 2020-2022 онд ЦДҮС ТӨХК-д дэд захирал, 2022-2025 онд БЗӨБЦТС ТӨХК-ийн Ерөнхий инженерээр тус тус ажилласан туршлагатай.