2026 оны 04-р сарын 15, Лхагва гариг

Барилга байгууламж ангиллын үүрэг хүлээсэн хэрэглэгч хариуцсан мэргэжилтэн

Хэвлэх 2026 оны 04-р сарын 10, Нийт үзсэн : 51

Ажлын байрны зорилго:

Барилга байгууламж ангиллын үүрэг хүлээсэн хэрэглэгчдийн эрчим хүч хэмнэлтийн үйл ажиллагаа, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хяналт тавьж, мэргэжил арга зүйн зөвлөмж, чиглэлээр хангаж, мэдээ, тайлан, хэмнэлтийн үр дүнг хариуцах

Тавигдах шаардлага:

  • Цахилгааны болон барилгын инженер мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн байх
  • Барилга байгууламж ангилалтай үүрэг хүлээсэн хэрэглэгчтэй хамтран ажиллах, хэрэглэгчээс мэдээ, төлөвлөгөө, тайланд дүгнэлт гаргах
  • Барилга байгууламжийн эрчим хүчний хэрэглээнд дүн шинжилгээ, судалгаа хийж эрчим хүчний хэмнэлттэй байх шийдэл, механизмыг бүрдүүлэх санал боловсруулах;
  • Хятад эсвэл англи хэлний бичгийн болон ярианы дээд түвшний мэдлэгтэй байх
  • Тооцоо судалгаа, дүн шинжилгээ хийх, үнэлэлт дүгнэлт өгөх чадвартай
  • Компьютерын өргөн хэрэглээний программууд дээр ажиллах, компьютер түүнтэй холбоотой техник хэрэгслийг ашиглах, онлайн мэдээллийн орчинд ажиллах чадвартай  байх
  • Асуудлыг шийдвэрлэж, бичиж боловсруулах, тооцоо судалгаа, дүн шинжилгээ хийх чадвартай,
  • Багаар ажиллах чадвартай байх

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн биеийн байцаалт; /маягт 1/
  • Боловсрол, мэргэжлийн диплом, гэрчилгээний хуулбарыг эх хувийн хамт
  • Нийгмийн даатгалын хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар эх хувийн хамт;
  • Хүсэлт гаргасан хувийн өргөдөл;

 

Дээрх сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэд бүрдүүлэх материалаа Захиргаа, удирдлагын газрын хүний нөөцийн мэргэжилтэн Б.Урантөгс и-мэйл urantugs.b@erc.gov.mn хаягаар 2026 оны 04-р сарын 17-ны дотор ирүүлнэ үү. 

 

Хаяг: Ж.Самбуугийн гудамж-30, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201

Утас: 11-319374 + 1108