2026 оны 05-р сарын 01, Баасан гариг

Эрчим хүч хэмнэлтийн менежерүүд гэрчилгээгээ авлаа

Хэвлэх 2026 оны 04-р сарын 23, Нийт үзсэн : 17

Эрчим хүч хэмнэлтийн менежерүүд гэрчилгээгээ авлаа
          Эрчим хүчний зохицуулах хороо, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Эрчим хүчний инженерчлэлийн сургуультай хамтран эрчим хүчний менежер бэлтгэх ээлжит сургалтаа зохион байгуулж, төгсөгчид гэрчилгээгээ өнөөдөр /2026.04.23/ авлаа. Тус сургалтыг 3-р сарын 16-20-ны хооронд танхимаар, 23-27-ны өдрүүдэд үйлдвэрийн дадлагатай хослуулан зохион байгуулсан. Энэ удаагийн сургалтад үүрэг хүлээсэн хэрэглэгч 23 байгууллагын 23 ажилтан, сайн дурын 5 хүн хамрагджээ.
          Тэд эрх олгох 2 үе шаттай шалгалтаа амжилттай өгч, Засгийн газрын 2016 оны 295-р тогтоолоор баталсан “Эрчим хүчний аудитор, хэмнэлтийн менежер бэлтгэх сургалтыг зохион байгуулах, гэрчилгээ олгох, хүчингүй болгох журам”-д заасан эрчим хүч хэмнэлтийн менежерийн эрх, гэрчилгээ авах шалгуурыг хангасан байна. Ийнхүү энэ сургалтаад нийт 31 менежер гэрчилгээгээ гардан авлаа. Энэ үеэр менежерүүд Эрчим хүчний зохицуулах хорооны нарны эх үүсвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.
 
         Эрчим хүчний зохицуулах хороонд өнөөдрийн байдлаар эрчим хүч хэрэглэгч ангиллын 157, барилга байгууламж ангиллын 27, эрчим хүчний салбар ангиллын 42, нийт 226 үүрэг хүлээсэн хэрэглэгч бүртгэгдэн ажиллаж байна.