2026 оны 06-р сарын 10, Лхагва гариг

Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрчим хүчний салбарын төлөөллийг хүлээн авч уулзлаа

Хэвлэх 5 цаг 44 минутын өмнө, Нийт үзсэн : 12

Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрчим хүчний салбарын төлөөллийг хүлээн авч уулзлаа
Өнөөдөр /2026.06.09/ төрийн ордонд Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрчим хүчний салбарын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад эрчим хүчний салбарын ахмад үеийнхэн болоод өнөөдөр салбартаа үүргээ гүйцэтгэж яваа залуус, үе үеийн төлөөллүүд оролцсон байна.
Энэ үеэр салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг шагнаж, урамшуулсан юм. Эрчим хүчний салбарын шинэхэн гавьяат буюу Аж үйлдвэрийн 83 дахь гавьяат ажилтан цолоор Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Эрдэнэчулууны Түвшинчулууныг шагналаа. Тэрээр эрчим хүчний салбарт 32 жил ажиллахдаа ажлын гараагаа цахилгааны монтёроос эхэлж, аж үйлдвэрийн хариуцлагатай бөгөөд хүнд салбарын шат дамжлага бүрт ажиллажээ.