2026 оны 06-р сарын 14, Ням гариг

“Цахилгаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч хоорондын аж ахуйн харилцааны дүрэм”-ийн шинэчилсэн төсөлд санал авч байна

Хэвлэх 2026 оны 06-р сарын 04, Нийт үзсэн : 28

МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2026 оны ... дугаар сарын ... -ны өдөр                                      Дугаар ...                                              Улаанбаатар хот

 

Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

      Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.21, 9 дүгээр зүйлийн 9.1.11, 9.2, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дах заалтыг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:
      1. Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 291 дүгээр тогтоолоор баталсан “Цахилгаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч хоорондын аж ахуйн харилцааны дүрэм”-д хавсралтын ёсоор нэмэлт, өөрчлөлтийг оруулсугай. ...ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ /дарна уу/            

 

 

 САНАЛ, ХҮСЭЛТ ХҮЛЭЭН АВАХ

Дүрмийн төсөлтэй танилцаад нэмэлт оруулах санал, хүсэлтээ 2026.06.04-ний өдрөөс 2026.07.05-ны өдрийн хооронд Эрчим хүчний зохицуулах хороонд бичгээр ирүүлэх эсвэл info@erc.gov.mn цахим шуудангийн хаягаар ирүүлнэ үү. 

ХАЯГ: 14201 УЛААНБААТАР ХОТ, СҮХБААТАР ДҮҮРЭГ, ИХ СУРГУУЛИЙН ГУДАМЖ 2А