Судалгаа, хөгжил хариуцсан мэргэжилтэн – 1
Ажлын байрны зорилго:
-
Эрчим хүчний зохицуулалтын үндсэн чиг үүргийн хүрээнд, зохицуулалтыг илүү оновчтой болгох, салбарын үр ашгийг дээшлүүлэх, шинэтгэлийг хэрэгжүүлэх, эрчим хүчний шилжилтийг дэмжих болон бусад шаардлагатай судалгааг хийж хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлэх саналыг газар хэлтсүүдтэй хамтран боловсруулж, хэрэгжүүлэх;
Тавигдах шаардлага:
- Инженер, Эдийн засагч,
- Англи, орос хэлний бичгийн болон ярианы дээд дээш түвшний мэдлэгтэй байх (IELTS 7 оноо, TOEFL 100)
- Гадаад түнш, олон улсын байгууллагуудтай харилцаа тогтоох, хамтран ажиллах, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх,
- Олон улсын туршлага, сайн жишээн дээр үндэслэн зохицуулалтын бодлого, хөтөлбөр, аргачлал боловсруулахад дэмжлэг үзүүлэх,
- Гадаад хэл дээрх баримт бичиг, төслийн санал, тайлан зэргийг боловсруулах, орчуулах, хянах
- Компьютерын хэрэглээний программууд дээр ажиллах чавдартай,
- Багаар ажиллах чадвартай байх,
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн биеийн байцаалт; /маягт 1/
- Боловсрол, мэргэжлийн диплом, гэрчилгээний хуулбарыг эх хувийн хамт
- Нийгмийн даатгалын хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар эх хувийн хамт
- Хүсэлт гаргасан хувийн өргөдөл
Дээрх сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэд бүрдүүлэх материалаа Захиргаа, удирдлагын газрын хүний нөөцийн мэргэжилтэн У.Гэрэлмаа и-мэйл gerelmaa.u@erc.gov.mn хаягаар 2026 оны 07-р сарын 07-ны дотор ирүүлнэ үү
Хаяг: Ж.Самбуугийн гудамж-30, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201
Утас: 11-319374 + 1108























