“ЦАХИЛГААНААР ЗОХИЦУУЛАЛТТАЙ ХАНГАХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧ ХЭРЭГЛЭГЧ ХООРОНДЫН АЖ АХУЙН ХАРИЛЦААНЫ ДҮРЭМ”-ИЙН ШИНЭЧИЛСЭН ТӨСӨЛД хэлэлцүүлэг зохион байгуулна.
МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2026 оны ... дугаар сарын ... -ны өдөр Дугаар ... Улаанбаатар хот
Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.21, 9 дүгээр зүйлийн 9.1.11, 9.2, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дах заалтыг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:
1. Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 291 дүгээр тогтоолоор баталсан “Цахилгаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч хоорондын аж ахуйн харилцааны дүрэм”-д хавсралтын ёсоор нэмэлт, өөрчлөлтийг оруулсугай. ...ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ /дарна уу/
Дээрх тогтоолын төсөлийн санал хүсэлттэй холбоотой олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэгт урьж байна
Дүрмийн төсөлд ирүүлсэн санал, хүсэлтийн дагуу 2026 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 14:00 цагт Эрчим хүчний зохицуулах хорооны 2 давхрын сургалтын танхимд олон нийтийн хэлэлцүүлгийг хийх тул идэвхтэй оролцоно уу.
Хаяг: Ж.Самбуугийн гудамж - 30, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201
Хэрэглэгч, орон нутгийн газар: 976-11-312313
Факс: 976-11-319335
И-мэйл: info@erc.gov.mn
Веб сайт: erc.gov.mn























