2026 оны 09-р сарын 07, Даваа гариг

ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Хэвлэх 2026 оны 08-р сарын 17, Нийт үзсэн : 229

ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

“Захиргааны ерөнхий хууль”-ийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь заалтыг үндэслэн “Цахилгаан түгээх, цахилгаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч хоорондын аж ахуйн харилцааны дүрэм”-д нэмэлт, өөрчлөлт оруулах дүрмийн төслийн хүрээнд 2026 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Эрчим хүчний зохицуулах хороон дээр олон нийтэд нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулав. Тус хэлэлцүүлэгт цахилгаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчдийн төлөөлөл, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай хэрэглэгчид болон Хорооны холбогдох төлөөллийн бүрэлдэхүүнтэй нийт 27 хүн оролцлоо.