2026 оны 10-р сарын 03, Бямба гариг

Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлийн болон аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын хоёр тарифт тоолууртай өрхийн орой, шөнө, өглөөний цагт хэрэглэсэн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлэх тогтоолын төсөлд санал авч байна.

Хэвлэх 2026 оны 10-р сарын 01, Нийт үзсэн : 14

МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2026 оны .... сарын ... -ны өдөр                                      Дугаар ...                                              Улаанбаатар хот

 

Тариф батлах тухай

 

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалт, 9.2 дахь хэсэг, Агаарын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг, Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоолоор баталсан “Гэр хорооллын өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ын 2.1, 2.2, 2.3 дахь заалтыг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

 1. Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Нийслэлийн болон аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын цагийн ялгаварт тарифт тоолууртай өрхийн хэрэглэсэн цахилгааны тарифыг... /Дэлгэрэнгүй дарна уу/

 

 

САНАЛ, ХҮСЭЛТ ХҮЛЭЭН АВАХ

ХЭРЭГЛЭГЧ ТА ТОГТООЛЫН ТӨСӨЛТЭЙ ХОЛБООТОЙ САНАЛ, ХҮСЭЛТЭЭ АЛБАН ЁСООР БИЧГЭЭР ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНД ИРҮҮЛЭХ ЭСВЭЛ ulambadrakh.b@erc.gov.mn И-МЭЙЛ ХАЯГААР ИЛГЭЭНЭ ҮҮ.
ХОЛБОО БАРИХ УТАС: 321935 (1304)