Тавигдах шаардлага:
Боловсрол:
- Дээд боловсролтой, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.
- Олон улсын харилцаа, инженер, эрх зүй, эдийн засаг, бизнесийн удирдлага, төрийн удирдлага болон тухайн үйл ажиллагааны чиглэлээр мэргэшсэн байх.
Мэргэжлийн мэдлэг, ур чадвар:
- Байгууллагын стратеги, бодлого, үйл ажиллагааны чиглэлээр хамтын ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах чадвартай байх.
- Хамтын ажиллагааны гэрээ, санамж бичиг, төсөл, хөтөлбөр боловсруулах, хэрэгжилтийг зохицуулах мэдлэгтэй байх.
- Хэлэлцээр хийх, түншлэл хөгжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг бий болгох чадвартай байх.
- Албан бичиг, тайлан, танилцуулга, удирдлагын шийдвэрийн төсөл боловсруулах чадвартай байх.
- Судалгаа, шинжилгээ хийх, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх чадвартай байх.
Ажлын туршлага:
- Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх.
- Удирдах албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх.
- Хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөр, гадаад харилцаа эсвэл байгууллага хоорондын ажлын зохицуулалтын чиглэлээр ажилласан туршлагатай байх.
- Эрчим хүчний салбарын төсөл хөтөлбөр, ОУ-ын байгууллагад ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
Хэлний мэдлэг:
- Англи хэлний бичгийн болон ярианы өндөр түвшний мэдлэгтэй байх.
Удирдах болон харилцааны ур чадва:
- Багаар ажиллах, ажилтнуудыг удирдан зохион байгуулах чадвартай байх.
- Хэлэлцээр хийх, харилцаа холбоо тогтоох, түншлэлийн сүлжээ хөгжүүлэх чадвартай байх.
- Асуудлыг бие даан шийдвэрлэх, санаачилгатай ажиллах, үр дүнд чиглэсэн байх.
- Ёс зүй, хариуцлага, нууц хадгалах болон ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллах зарчмыг баримталдаг байх.
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн биеийн байцаалт; /маягт 1/
- Боловсрол, мэргэжлийн диплом, гэрчилгээний хуулбарыг эх хувийн хамт
- Нийгмийн даатгалын хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар эх хувийн хамт
- Хүсэлт гаргасан хувийн өргөдөл
Дээрх сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэд бүрдүүлэх материалаа Захиргаа, удирдлагын газар
2026 оны 10-р сарын 23-ны дотор ирүүлнэ үү.
Хаяг: Ж.Самбуугийн гудамж-30, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201
Утас: 51-263233























