
Эрчим хүчний зохицуулах хорооны ээлжит 42-р хурал энэ сарын 10-нд боллоо. Хурлаар нийт 16 асуудал хэлэлцсэн байна. Үүнд цахилгаан дамжуулах, түгээх 13 тусгай зөвшөөрөл эзэмшигчийн 2023 онд мөрдөх цахилгаан дамжуулалт, түгээлтийн алдагдлын хувь хэмжээг тогтоох, дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах 2 тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах зэрэг асуудал багтсан юм. Мөн Дархан-Уул аймгийн Зохицуулах зөвлөлийн орон тооны бус гишүүнийг томилох асуудлыг хэлэлцсэн. Зохих журмын дагуу дээрх асуудлуудыг шийдвэрлэж, тогтоолоор баталгаажууллаа. Хорооны хуралд нийт оролцогчид цахимаар хамрагджээ.