2025 оны 05-р сарын 15, Пүрэв гариг

Тусгай зөвшөөрлийг сунгалаа

Хэвлэх 2022 оны 11-р сарын 11, Нийт үзсэн : 573

Тусгай зөвшөөрлийг сунгалаа

       Энэ сарын 11-нд ЭХЗХ-ны ээлжит 43-р хурал боллоо. Тус хурлаар нийт 17 асуудал хэлэлцсэн бөгөөд 8 дулааны цахилгаан станцын 2023 онд мөрдөж ажиллах дотоод хэрэгцээнд зарцуулах цахилгааны тогтоосон хувь хэмжээг тогтоох, 1 эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл сунгах, 1 дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл сунгах, 6 дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлэж тогтоолоор баталгаажуулсан байна. Хорооны хурлыг бүхэлд нь цахимаар зохион байгууллаа.