
Эрчим хүчний зохицуулах хорооны ээлжит хурал 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр боллоо. Хурлаар нийт 12 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Орон нутаг дахь Зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүнийг томилохоос гадна дамжуулах, түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд эрчим хүчний тарифын өөрчлөлтийг мөрдөж ажиллахыг тогтоолоор баталсан байна.
Мөн "Шарын гол", “Багануур", "Шивээ Овоо" ХК-иудын эрчим хүчний зориулалтаар нийлүүлэх нүүрсний үнийн тооцоог хянан баталлаа.