2025 оны 05-р сарын 15, Пүрэв гариг

30 МВт-ын ДЦС барих тусгай зөвшөөрөл олголоо

Хэвлэх 2022 оны 12-р сарын 09, Нийт үзсэн : 857

30 МВт-ын ДЦС барих  тусгай зөвшөөрөл олголоо

         12 дугаар сарын 08-ны Пүрэв гаригт Эрчим хүчний зохицуулах хорооны ээлжит хурал боллоо. Нийт 11 асуудлыг хянан хэлэлцсэн тус хурлаар Завхан аймгийн Тосонцэнгэл суманд 30 МВт-ын ДЦС барих тусгай зөвшөөрөл “Тосон энержи” ХХК-д олголоо.

          Мөн эрчим хүч түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч 4 компанийн үйлчлэх хүрээнд өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг сунгах, 6 компанид тарифын өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж, тогтоолоор баталлаа.