
ЭХЗХ-ны 52 дугаар хурал 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хуралдлаа. Хурлаар нийт 10 асуудлыг хэлэлцэж баталлаа. Үүнд эрчим хүчний системүүдийн үйлдвэрлэлт, хэрэглээний төлөвлөгөө батлах болон үйлдвэрлэх ТЗЭ-дийн худалдах цахилгаан, дулааны тарифт өөрчлөлт оруулах тухай 6, худалдан авах тарифтай холбоотой 1, хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифтай холбоотой 1, тусгай зөвшөөрөл сунгах 1 асуудал байсныг бүхэлд нь хянан шийдвэрлэлээ. Хуралд “УБЦТС” ТӨХК танхимаар, бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчид цахимаар оролцов.