
Эрчим хүчний зохицуулах хорооны ээлжит 51 дүгээр хурал боллоо. 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хурлаар 16 асуудал хэлэлцсэн юм. Эдгээрт тусгай зөвшөөрөл сунгах, нөхцөл шаардлагыг шинэчлэхтэй холбоотой 6, цуцлах 2, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн худалдаж авах цахилгаан, дулааны тарифт өөрчлөлт оруулах тухай 8 асуудлыг тус тус хэлэлцэж баталлаа. Хуралд “Титан грид” ХХК танхимаар, бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчид цахимаар оролцов.