2025 оны 10-р сарын 31, Баасан гариг

Өвөрхангай аймгийн ЗЗ-ийн орон тооны гишүүнийг томиллоо

Хэвлэх 2023 оны 02-р сарын 10, Нийт үзсэн : 484

Өвөрхангай аймгийн ЗЗ-ийн орон тооны гишүүнийг томиллоо

             Энэ сарын 9-нд Эрчим хүчний зохицуулах хорооны 5 дугаар хурал боллоо. Хурлаар нийт 7 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Тусгай зөвшөөрлийн хугацаа нөхцөл, шаардлагын биелэлтийг дүгнэх 2, нэмэлт өөрчлөлт оруулах тухай 3, магадлан итгэмжлэл олгох 1 асуудлыг тус тус хэлэлцэн баталсан байна.

               Мөн Өвөрхангай аймгийн зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүнийг чөлөөлж, орны хүнийг шинээр томилжээ.