2025 оны 05-р сарын 15, Пүрэв гариг

Хэрэглэгчийн аяны хүрээнд 213 гомдлыг хянан шийдвэрлэжээ 

Хэвлэх 2023 оны 02-р сарын 13, Нийт үзсэн : 465

Хэрэглэгчийн аяны хүрээнд 213 гомдлыг  хянан шийдвэрлэжээ 

 

           Эрчим хүчний зохицуулах хорооноос зургаа дахь жилдээ зохион байгуулж байгаа “Хэрэглэгчийн аян-2023” амжилттай үргэлжилж байна. 2 сарын турш үргэлжлэх тус аян 2 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар нийтдээ 213 гомдлыг хүлээн авч шийдвэрлэжээ. Үүнээс цахилгааны 81, хэрэглээний халуун ус, дулаан хангамжийн асуудлаар 132 гомдол ирүүлсэн байна. Нийтлэг асуудлууд нь эрчим хүчний чанар, хангамж, төлбөр, тооцоотой холбоотой. Хэрэглэгч иргэн энэ төрлийн асуудалтай холбоотой гомдлуудаа ЭХЗХ-ны 312313 утсаар болон ЗГ-ын 11-11 төвийн утсанд мэдээлэх боломжтой.

              Хэрэглэгчдийг стандартд нийцсэн эрчим хүч, дулаанаар ханган нийлүүлэхтэй холбоотой зөрчил дутагдлыг арилгуулахаар ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үүрэг болгож, газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцжээ. Ханган нийлүүлэгчид зөрчлийг хэрхэн арилгаснаа ЭХЗХ-нд энэ сарын 20-ны дотор тайлагнах юм. 

               Хот суурингийн ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг усны зохицуулах зөвлөлийн албаны хүмүүстэй хамтран ажиллаж, хэрэглэгчийн гомдлын мөрөөр хэрхэн шийдвэрлэснийг шалгаж ажилласан.  

            Мөн “УБЦТС” ТӨХК-тай холбоотой нийтлэг гарч байгаа хэрэглэгчдийн гомдлын хүрээнд арга хэмжээ авах шаардлага хүргүүлсэн.  

                Төвлөрсөн  дулаан хангамжийн системд дамжуулах, түгээх сүлжээний гэмтэл сааталгүй. Нийслэлд дулаан түгээх, хангах үйл ажиллагаа эрхэлж буй тусгай зөвшөөрөл эзэмшигчид дулааны доголдолгүй, батлагдсан температурын графикийг мөрдөж ажиллаж байна.