2025 оны 05-р сарын 15, Пүрэв гариг

Хөдөлмөрийн баатар Б.Жигжид, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Жамцай нарт хүндэтгэл үзүүллээ

Хэвлэх 2023 оны 02-р сарын 17, Нийт үзсэн : 686

Хөдөлмөрийн баатар Б.Жигжид, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан  Б.Жамцай нарт хүндэтгэл үзүүллээ

               100 гаруй жилийн түүхтэй эрчим хүчний салбараас олон алдартнууд төрөн гарсан. Тэдний хамгийн отгон алдартнууд болох МУ-ын Хөдөлмөрийн баатар Б.Жигжид, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Жамцай нарыг ЭХЗХ-ны хамт олон хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. 

           Ээлжийн диспетчер, засвар тохируулгын мастераас ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж байсан хоёр буурал эрчим хүчний салбарын хөгжлийн түүхээс залуу үеийнхэндээ хуваалцаж, захиас, сургаалиа хэлсэн. 

                Эрчим хүчний нэгэн үеийн залуус, өдгөө цагийн Хөдөлмөрийн баатар, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан болсон Б.Жигжид, Б.Жамцай нар салбартаа өнөөдөр ч үүргээ гүйцэтгэж, эрчим хүчний барилга, засварчдын холбооны тэргүүн, сэргээгдэх эрчим хүчний төслийн удирдагчаар тус тус ажил үүргээ гүйцэтгэж яваа юм. Эрчим хүчний салбарын отгон алдартан хөдөлмөрийн баатар Б.Жигжид, Б.Жамцай нарт зориулан уртын дуучин Б.Номин-Эрдэнэ, морин хуурч М.Алтанбат нар уянгат хуурын татлага татаж, "Уяхан Замбуутивийн наран"-г шуранхайлсан.