2025 оны 05-р сарын 14, Лхагва гариг

Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн босго хэмжээг шинэчиллээ

Хэвлэх 2023 оны 03-р сарын 10, Нийт үзсэн : 808

Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн босго хэмжээг шинэчиллээ

            Эрчим хүч хэмнэх үүрэг хүлээсэн хэрэглэгчийн хэрэглээний босго хэмжээг Засгийн газраас 3 жил тутамд шинэчлэн тогтоодог журамтай. Журмын дагуу энэ оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 67-р тогтоолоор үүрэг хүлээсэн хэрэглэгчийн босго хэмжээг шинэчиллээ. Ингэснээр эрчим хүчний жилийн хэрэглээ өндөртэй, оргил ачаалалд нөлөөлдөг 160 гаруй байгууллага эрчим хүч хэмнэх үүрэг хүлээсэн хэрэглэгчээр нэмэгдэнэ.  

         Хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээний өсөлт, эрчим хүчний системийн оргил ачааллаас үүдэлтэй эх үүсвэрийн чадал, нөөцийн дутагдлыг эрчим хүч хэмнэх, үр ашгийг дээшлүүлэх замаар нөхөх боломжтой юм.

         Томоохон байгууллагууд хуулийн дагуу үүрэг хүлээж эрчим хүч хэмнэснээр дутагдаж байгаа эх үүсвэрийн нөөцийг нэмэгдүүлэх боломжтой юм.

         Та бүхэн Монгол Улсын Засгийн газрын 67 дугаар тогтоолыг дараах холбоосоор татан авч танилцана уу. 

http://ecc.erc.gov.mn/mn/m/20