2025 оны 05-р сарын 14, Лхагва гариг

Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн 2022 оны зорилтын биелэлтийг дүгнэлээ

Хэвлэх 2023 оны 03-р сарын 23, Нийт үзсэн : 549

Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн 2022 оны зорилтын  биелэлтийг дүгнэлээ

      Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 9, 10, 11 дүгээр хурал боллоо. Эдгээр хурлаар тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын 2022 оны зорилтын биелэлтийг дүгнэж, 2023 онд мөрдөж ажиллах зорилтыг тогтоосон юм. Нийт  57 асуудлыг хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн.

        Үүнд дулааны болон цахилгааны эрчим хүчээр ханган нийлүүлэгч зарим компаний тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, хугацааг сунгах,  тусгай зөвшөөрлүүдийн нөхцөл, шаардлагын 2022 оны зорилтын биелэлтийг дүгнэх, 2023 онд мөрдөж ажиллах зорилтыг тогтоох зэрэг асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэсэн.