2025 оны 05-р сарын 14, Лхагва гариг

Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн худалдаж авах дулааны тарифыг тогтоолоо

Хэвлэх 2023 оны 05-р сарын 01, Нийт үзсэн : 776

Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн худалдаж авах дулааны тарифыг тогтоолоо

         Эрчим хүчний зохицуулах хорооны ээлжит 13, 14 дүгээр хурал боллоо. Хурлаар нийт 24 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Дулаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын тусгай зөвшөөрлүүдийн нөхцөл, шаардлагын 2022 оны зорилтын биелэлтийг дүгнэх, 2023 онд мөрдөж ажиллах зорилтыг тогтоох, дулаан түгээх, хангах зарим компаниудын тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, хугацааг сунгах асуудлуудыг хэлэлцсэн юм.  

        Тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээг тогтоож, холбогдох хүчин зүйлүүдээс хамааруулж худалдан авах дулааны тариф тогтоох аргачлалыг боловсруулан түгээх үйлчилгээний төлбөр, худалдаж авах дулааны тарифыг тогтоолоо.