2025 оны 05-р сарын 14, Лхагва гариг

Жишмэл түлшний хувийн зарцуулалтын хэмжээг тогтоолоо

Хэвлэх 2023 оны 11-р сарын 30, Нийт үзсэн : 793

Жишмэл түлшний хувийн зарцуулалтын хэмжээг тогтоолоо

          ЭХЗХ-ны ээлжит хурал боллоо. Хурлаар ТЗЭ-ийн нөхцөл шаардлагыг шинэчлэх, сунгах, өөрчлөлт оруулах, цуцлахтай холбоотой хэд хэдэн асуудлыг хэлэлцэн батлав. 

         “ДЦС-2” ТӨХК, “ДЦС-3” ТӨХК, “ДЦС-4” ТӨХК, “ДДЦС” ТӨХК, “ЭДЦС” ТӨХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “ДзДЦС” ТӨХК, “ДБЭХС” ТӨХК-уудын 2024 онд мөрдөх Дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүчний хувь, жишмэл түлшний хувийн зарцуулалтын хэмжээг тус тус тогтоолоо.

         “Тавантолгой цахилгаан станц” ХХК-ийн эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл, “Тавантолгой пауэр” ХХК-ийн цахилгаанаар зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо.

          Мөн Өмнөговь аймгийн Зохицуулах зөвлөлийн дарга бөгөөд орон тооны бус гишүүнийг шинээр томилох, Эрчим хүч хэмнэлтийн менежерийн эрх олгох тухай асуудлыг тус тус хэлэлцэн баталжээ.