2025 оны 05-р сарын 14, Лхагва гариг

Системийн ачаалал 1610 МВт хүрсэн байна

Хэвлэх 2025 оны 01-р сарын 15, Нийт үзсэн : 321

Системийн ачаалал 1610 МВт хүрсэн байна

      Эрчим хүчний системийн 2025.01.14-ний өдрийн оргил ачаалал 19.00 цагт 1610 МВт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 145 МВт-аар, импорт 34 МВт-аар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
Зөвлөмж: Хоол хийх савны гадаргуу цэвэр, гөлгөр, хэмжээ нь плиткийн халах хэмжээтэй адил байх нь эрчим хүчийг 60 хүртэл хувиар бууруулдаг байна.
Айл өрх, аж ахуйн нэгж байгууллагууд эрчим хүчний системийн оргил ачааллын цаг (17.00-22.00)-уудад хэрэглээгээ зохицуулснаар ачааллыг бууруулж, импортын зардлыг багасгахад хувь нэмрээ оруулж байгаа юм.
#Эрчим хүчний хэрэглээгээ зохицуулж эрчим хүчээ хэмнэцгээе!