
НЭГ. СЭДЭВ: ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТИЙГ ИРГЭД, ОЛОН НИЙТЭД СУРТАЛЧЛАН ТАНИУЛАХ АЖЛЫН ХҮРЭЭНД:
- Цахилгаан эрчим хүчний үнэ тарифыг таниулах (тарифын шатлал, шөнийн тарифын хөнгөлөлт)
- Дулааны эрчим хүчний үнэ тарифыг таниулах (үйлдвэрлэгдсэн өртгөөсөө хэдэн хувиар хямд байгаа талаар)
- Барилгын дулааны алдагдлыг бууруулахын ач холбогдлыг таниулах агуулгын хүрээнд оролцох боломжтой юм.
ХОЁР. ЗОРИЛГО: Их, дээд сургуулиудын оюутнуудын бүтээсэн постер буюу зурагт хуудсаар дамжуулан иргэд, олон нийт, энгийн иргэдийн дунд эрчим хүчийг зүй зохистой хэрэглэх, хэрэглээний зөв дадал, хэвшлийг суулгах замаар хэмнэх хандлагыг бий болгох, эрчим хүч хэмнэх энгийн аргуудаас суралцах сонирхлыг төрүүлэх, мөн эрчим хүчний хэрэглээгээ зохицуулснаар цахилгаан, дулааны төлбөрөө хэрхэн бууруулах боломжтой талаар мэдлэг, мэдээлэл өгөхөд оршино.
ГУРАВ. ПОСТЕРТ ТАВИГДАХ ҮНДСЭН ШААРДЛАГА:
- Бүтээл (фото, компьютер график) нь хэвлэлийн шаардлага хангасан байх;
- Үг, үсгийн болон утга найруулгын алдаагүй байх;
- Судалгаа, тоо баримттай байх;
- Товч тодорхой, ойлгоход хялбар, сонирхол татахуйц байх;
- Бусдын бүтээлийг хуулбарлаагүй байх;
- Өнгөний зохицолтой, агуулга дизайн нь нийцтэй байх;
- Постерийн хэмжээ: Сошиал орчин (фэйсбүүк, инстаграм)-д нийтлэгдэхүйц байх;
- Постерийн бичгийн стандарт:
- Гарчгийн хэмжээ: 72-120;
- Дэд гарчгийн хэмжээ:48-80;
- Үндсэн бичвэрийн хэмжээ: 24-48;
- Тогтоосон хугацаанд ирүүлэх;
- Постер бүтээгч өөрийн овог, нэр, сургуулийн нэр, оюутны код, холбоо барих утасны дугаар, и-мэйл хаягийг ирүүлэх;
- Оролцогч нь эрчим хүчийг зүй зохистой хэрэглэх, хэмнэх хандлагыг хэвшүүлэх мөн хэрэглээгээ зохицуулснаар эрчим хүчний төлбөрөө бууруулах боломжийн талаар олон нийтэд зориулсан постер бэлтгэж Фейсбүүкт #Эрчимхүчхэмнэлт хаштагтайгаар, public буюу олон нийтэд нээлттэй тохиргоотойгоор “@erc.gov.mn” пэйж хуудас болон “@Эрчим хүчний зохицуулах хороо” фейсбүүк хуудсыг меншион хийж 2025 оны 03 дугаар сарын 20-оос эхлэн 04 дүгээр сарын 11-ийг дуустал хугацаанд нийгмийн сүлжээнд нийтэлнэ.
ДӨРӨВ. ШАЛГАРУУЛАЛТ:
- Постерт тавигдаж буй шаардлагыг хангасан, өгөгдсөн сэдвийн хүрээнд бодит мэдээллийг ашиглаж, баримтаар баталгаажуулсан, энгийн ойлгомжтой, сонирхолтой байдлаар бүтээгдсэн эсэхийг харгалзан мэргэжлийн шүүгчийн зүгээс өгөх 50 оноо, нийгмийн сүлжээний хандалтыг харгалзан өгөх 50 оноог нэгтгэн эхний 3 болон тусгай байрын эздийг тодруулна.
- Шалгарсан бүтээлийн эх файлыг erdenetuya.e@erc.gov.mn хаягаар ирүүлнэ
- Постерийн уралдааныг 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийг дуустал хугацаанд зарлах бөгөөд шалгарсан оролцогчдод өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулж иргэд, олон нийтэд зориулсан сурталчилгааны постер болгон хэвлүүлж нийтэд түгээн сурталчилна.
Үүнд:
- 1 дүгээр байр: 2,000,000 төгрөг
- 2 дугаар байр: 1,500,000 төгрөг
- 3 дугаар байр: 1,000,000 төгрөг
- Тусгай байр 2 : 500,000 (тус бүр) төгрөг байна.
ТАВ. ХУГАЦАА:
- Уралдаанд оролцох бүтээлийг 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 17:30 цаг хүртэл цахим хэлбэрээр info@erc.gov.mn хаягаар, хэвлэмэл хувийг Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүч хэмнэлтийн газарт 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 17:30 цаг хүртэл хүлээн авна.
- Постерийн хандалтын мэдээг Эрчим хүчний зохицуулах хороонд 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 17:30 цагаас өмнө зургаар баталгаажуулан erdenetuya.e@erc.gov.mn хаягаар ирүүлнэ.
- Дэлгэрэнгүй мэдээллийг erc.gov.mn веб хуудаснаас болон 11-313203, 11-319317, 99078086 дугаарын утсаар лавлана уу.
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРОО