
Эрчим хүчний системийн 2025.03.18-ны өдрийн оргил ачаалал 21.00 цагт 1317 МВт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 34 МВт-аар өссөн, импортын эрчим хүч 124 МВт-аар буурсан үзүүлэлттэй байна.
Зөвлөмж: Цахилгаан хэрэгслүүд нь хүлээлтийн горимд байхдаа цахилгаан эрчим хүчний хэрэглээнийхээ 10%-ийг зарцуулж байдгийг судалгаагаар тогтоожээ. Зурагт, wi-fi төхөөрөмж, гар утасны цэнэглэгч, хэт богино долгионы зуухууд хүлээлгийн горимд 3-10Вт цахилгаан эрчим хүч хэрэглэж байдаг байна.
Уриалга: #Эрчим хүчээ зөв зохистой хэрэглэж хэвшицгээе!