Эрчим хүчний зохицуулах хорооны ээлжит хурал боллоо
13 цаг 42 минутын өмнө
Эрчим хүчний зохицуулах хорооны 2026 оны 32-р хурал болж, нийт 8 асуудлыг хэлэлцэв.
- Тухайлбал гэр хорооллын цагийн ялгаварт тарифт тоолууртай өрхөд 2026 онд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэх эсэх, нэгдсэн сүлжээнд холбогдсон цагийн ялгаварт тарифт тоолууртай өвлийн хүлэмжийн аж ахуйн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлэх тогтоолд өөрчлөлт оруулах;
- “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн ухаалаг тоолуурын төслийн явцын талаарх танилцуулга хэрэглэгчдэд чиглэсэн арга хэмжээ авах;
- “Буянт цагаан ус эрчим” ХХК-ийн 50 МВт-ын дулааны цахилгаан станцын цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний гарааны үнийг баталгаажуулах;
- ”Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК-ийн цахилгаан дамжуулах тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэх,
- “Дезерт солар пауэр сторэйж” ХХК-д эрчим хүчний барилга байгууламж (Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутагт 100 МВт-ын чадалтай, 400 МВт.ц-ийн багтаамжтай эрчим хүч хуримтлуурын байгууламж, түүнийг цэнэглэх зориулалт бүхий 100 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц) барих тусгай зөвшөөрөл олгох эсэх:
- "Бигкастел" ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнд нэмэлт, өөрчлөлт;
- "Эрчим скай стар" ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнд нэмэлт оруулах эсэх;
- Увс аймгийн зохицуулах зөвлөлийн орон тооны бус гишүүнийг чөлөөлөх, томилох эсэх зэрэг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ
Тус хуралдаанд холбогдох үйлдвэр компанийн төлөөллүүд, хэлэлцэх асуудалтай холбоотой хэрэглэгч иргэдийн төлөөллүүд нээлттэй оролцож, санал солилцлоо.