e-zasag.mn
Иргэд, олон нийттэй харилцах төв 11-11
Авлигыг мэдээлэх утас 1-110
Мэдээ

АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛҮҮДИЙН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ, ДАДЛАГАЖУУЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2026.11.182 мин унших
АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛҮҮДИЙН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ, ДАДЛАГАЖУУЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Эрчим хүчний зохицуулах хороо нь Эрчим хүчний тухай хуулийн 11.1-т “Аймаг, нийслэлд эрчим хүчний төрийн зохицуулалтыг Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл хэрэгжүүлнэ”, мөн хуулийн 9.1.12-т Зохицуулах хороо нь “Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлийг мэргэжил, аргазүйн удирдлагаар хангах ...”; гэж заасныг тус тус үндэслэн Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлүүдийг мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажиллаж байна.

Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлүүдийн зохицуулалтын үйл ажиллагааг чадавхжуулах дунд хугацааны хөтөлбөрийн 4.1.23-т “Үнэ, тариф, тусгай зөвшөөрөл, эрчим хүчний хэмнэлт, хангагч хэрэглэгчийн эрх ашгийг тэнцвэртэй хангах асуудлаар Эрчим хүчний зохицуулах хорооны ажлын байранд дадлагажуулах” гэж тусгасны дагуу зөвлөлүүдийг дадлагажуулах, туршлага хуваалцах ажлыг зохион байгуулж байна. Одоогийн байдлаар 22 зохицуулах зөвлөлөөс 17 зохицуулах зөвлөлийг хамруулаад байгаа бөгөөд үлдсэн зөвлөлүүдийг 11 сард багтаан хамруулах юм.

Дадлагажуулах сургалтыг дараахь чиглэлээр зохион байгуулж зөвлөмж өглөө. Үүнд:

  1. Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлүүдийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрлийн цахим системийг бүрэн ашиглах;
  2. Тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс ирүүлсэн үнэ, тарифын саналыг хэрхэн хянах болон хэмжүүрийн тарифын тооцоолол;
  3. Усан халаалтын зуух, дулааны шугам сүлжээний горимын тооцоо болон хэмжүүрийн төхөөрөмжүүдийг суурилуулах, зарцуулсан түлшний хэмжээнээс хамааруулж үйлдвэрлэсэн дулааныг тооцоолох талаар;
  4. Хэрэглэгчдээс ирсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэх болон дуудлага, гомдлын бүртгэл, хяналтын нэгдсэн цахим систем, түүнийг ашиглах талаар;
  5. Хорооны хурлын хэлэлцүүлэг, шийдвэрийг гаргах үйл явц;
  6. Нийслэлийн зохицуулах зөвлөлөөс тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдүүдийн хийн түлшинд шилжсэн халаалтын системтэй танилцуулах;
  7. Хорооны нарны эх үүсгүүр, цахилгаан эрчим хүчний хэрэглээг хянах гар утасны аппликейшн бүхий цахим систем;
  8. Зохицуулах зөвлөлийн санхүүгийн тайлан мэдээллийг гаргах, аудитын үйл ажиллагааны талаар;

Мэдээ захиалах

Шинэ мэдээ, санал авах төслийг имэйлээр хүлээн аваарай.