e-zasag.mn
Иргэд, олон нийттэй харилцах төв 11-11
Авлигыг мэдээлэх утас 1-110
Үйлчилгээ

Магадлан итгэмжлэл хүсэх

2026.11.163 мин унших

Эрчим хүчний аудитын байгууллага

Өргөдөл гаргахад бүрдүүлэх материалын жагсаалт:

1. “Эрчим хүчний аудитын байгууллага болон эрчим хүчний мэргэжлийн байгууллагад тавих шаардлага, тэдгээрийг магадлан итгэмжлэх журам”-ын шаардлагыг хангасан хуулийн этгээд дараах материалыг бүрдүүлэн эрчим хүчний аудитын байгууллагын магадлан итгэмжлэл авах тухай хүсэлтээ Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлд гаргана. Үүнд:

  1. Эрчим хүчний аудитын байгууллагын магадлан итгэмжлэл хүссэн албан ёсны хүсэлт /Маягт 1-ын дагуу албан бланк дээр гаргана/;
  2. Байгууллагын Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  3. Байгууллагын товч танилцуулга /А4 цаасан дээр бичсэн байна/;
  4. 3-аас доошгүй орон тооны эрчим хүчний аудиторын ажилд авсан тушаал, байгуулсан хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтэр /бичилт хийсэн/, цахим үнэмлэхний хуулбар, аудиторын гэрчилгээний хуулбар, дэлгэрэнгүй анкет;
  5. Инженер, эдийн засагч ажилтны мэргэжлийн үнэмлэх, диплом, цахим үнэмлэхний хуулбар, тухайн байгууллагад ажилладаг болохыг нотолсон холбогдох баримт бичиг, дэлгэрэнгүй анкет;
  6. Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлөөс гаргасан жагсаалтын дагуу бүрдүүлсэн эрчим хүчний хэмнэлттэй холбогдсон норм, стандарт, заавар, аргачлал зэрэг баримт бичиг;
  7. Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлөөс гаргасан эрчим хүчний аудитын үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмж, программ хангамжийн танилцуулга, техникийн паспорт, фото зураг;
  8. Хэрэв 7-д заасан багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг түрээслэх бол байгуулсан түрээсийн гэрээ;
  9. Хавсралтад заасан маягт 2, маягт 3-ыг бөглөж өргөдөлдөө хавсаргана.

2. Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлөөс хуулийн этгээдийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, материал бүрдүүлэлтийн байдлыг нягтлан шалгаж болно.

3. Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлөөс материал бүрдүүлэлттэй холбогдуулан шаардсан нэмэлт мэдээллийг хүсэлт гаргагч нь тухай бүр бүрдүүлж өгнө.

Татах: Зөвлөмж · Өргөдлийн маягт (Маягт 1)

Эрчим хүчний мэргэжлийн байгууллага (ESCO)

Өргөдөл гаргахад бүрдүүлэх материалын жагсаалт:

1. "Эрчим хүчний аудитын байгууллага болон эрчим хүчний мэргэжлийн байгууллагад тавих шаардлага, тэдгээрийг магадлан итгэмжлэх журам"-ын 3.2-т заасан шаардлагыг хангасан хуулийн этгээд дараах материалыг бүрдүүлэн эрчим хүчний мэргэжлийн байгууллагын магадлан итгэмжлэл авах тухай хүсэлтээ Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлд гаргана. Үүнд:

  1. Эрчим хүчний мэргэжлийн байгууллагын магадлан итгэмжлэл хүссэн албан ёсны хүсэлт /Маягт 1-ын дагуу албан бланк дээр гаргана/;
  2. Байгууллагын Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  3. Дээрх журмын 3.2.2-т заасан тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар;
  4. Байгууллагын товч танилцуулга /А4 цаасан дээр бичсэн байна/;
  5. Эрчим хүчний хэмнэлтийн чиглэлээр ажиллах инженер, техникийн ажилтны мэргэжлийн боловсролын гэрчилгээний хуулбар, цахим үнэмлэхний хуулбар, тухайн байгууллагад ажилладаг болохыг нотолсон холбогдох баримт бичиг /ажилд авсан тушаал, байгуулсан хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтэр /бичилт хийсэн/, дэлгэрэнгүй анкет;
  6. Байгууллагын сүүлийн 2 жилийн аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлангийн хуулбар;
  7. Дээрх журмын 3.2.2-т заасан тусгай зөвшөөрлийн хүрээнд сүүлийн 2 жилд хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалт, гэрээ дүгнэсэн талаархи бичиг баримтын хуулбар;
  8. Хавсралтад заасан маягт 2, маягт 3-ыг бөглөж өргөдөлдөө хавсаргана.

2. Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлөөс хуулийн этгээдийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, материал бүрдүүлэлтийн байдлыг нягтлан шалгаж болно.

3. Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлөөс материал бүрдүүлэлттэй холбогдуулан шаардсан нэмэлт мэдээллийг хүсэлт гаргагч нь тухай бүр бүрдүүлж өгнө.

Татах: Зөвлөмж · Өргөдлийн маягт (Маягт 1)

Мэдээ захиалах

Шинэ мэдээ, санал авах төслийг имэйлээр хүлээн аваарай.