e-zasag.mn
Иргэд, олон нийттэй харилцах төв 11-11
Авлигыг мэдээлэх утас 1-110
Үйлчилгээ

Магадлан итгэмжлэл

2018.09.201 мин унших

МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ

Эрчим хүч хэмнэлтийн зөвлөл нь Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5-д заасны дагуу 2 төрлийн магадлан итгэмжлэл олгох, хүчингүй болгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Үүнд:

  1. Эрчим хүчний аудитын байгууллагын магадлан итгэмжлэл
  2. Эрчим хүчний үр ашгийн үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллагын магадлан итгэмжлэл

Магадлан итгэмжлэлийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхэд Засгийн газрын 2019 оны 181 дүгээр тогтоолоор баталсан “Эрчим хүчний аудитын байгууллага болон эрчим хүчний мэргэжлийн байгууллагад тавих шаардлага, тэдгээрийг магадлан итгэмжлэх журам”-ыг баримтална.

Энэхүү журмын 2.2, 2.3-т заасан шаардлагуудыг хангаж, холбогдох материалуудаа бүрдүүлэн ирүүлсэн хуулийн этгээдийг магадлан итгэмжилж батламж олгоно.

Магадлан итгэмжлэлийг 2 жилийн хугацаагаар олгох бөгөөд цаашид 5 хүртэл жилийн хугацаагаар сунгаж болно.

Журам татах: 255

Мэдээ захиалах

Шинэ мэдээ, санал авах төслийг имэйлээр хүлээн аваарай.