2024 оны 07-р сарын 27, Бямба гариг

ЭХЗХ-ны удирдлагууд Дархан-Уул аймагт ажиллалаа

Хэвлэх 2023 оны 05-р сарын 25, Нийт үзсэн : 346

ЭХЗХ-ны удирдлагууд Дархан-Уул аймагт ажиллалаа

          Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун болон зохицуулагчид, холбогдох албаны мэргэжилтнүүд Дархан-Уул аймагт ажиллаж, тусгай зөвшөөрөл эзэмшигч үйлдвэр, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцлаа. Дархан дулааны цахилгаан станц ТӨХК 1965 онд ашиглалтад орсон. Тус үйлдвэр техник, тоног төхөөрөмжийн хувьд насжилт өндөр, техникийн шинэчлэл, шинэ эх үүсвэр хэрэгтэй байгааг онцолж байлаа.   

          "Дархан дулааны сүлжээ" ТӨХК-ийн хувьд Дархан хотын дулаан хангамжийн өнөөгийн байдал, хэтийн төлөв, өсөн нэмэгдэж буй дулааны эрчим хүчний хэрэглээ, тулгамдаж буй асуудлууд, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон төсөл, хөтөлбөрүүдээ танилцуулж, ЭХЗХ-ны удирдлагуудтай санал солилцож ажиллалаа.

            Мөн Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн /ДСЦТС ХК/ ухаалаг тоолуурын систем, програм хангамжтай танилцаж санхүү, техник эдийн засгийн үйл ажиллагааны үзүүлэлтүүдийн талаар санал солилцож, ярилцлаа. 

 

       ДСЦТС ХК-ийн хувьд 2013 оноос ухаалаг тоолуурын систем нэвтрүүлж, программ хангамжаа шинэчилсэн нь эрчим хүчний системийн хэмжээнд жишиг болохуйц ажил болсныг ЭХЗХ-ны удирдлагууд онцолж, эрчим хүчний салбарт энэ төрлийн шинэчлэлийн ажлыг хийхэд ямар асуудлууд тулгамдаж, юун дээр анхаарах шаардлагатай байсан талаар салбарын бусад байгууллагууддаа туршлагаа хуваалцахыг уриалсан юм.