2025 оны 02-р сарын 23, Ням гариг
Хэвлэх

Иргэд, аж ахуй нэгжтэй холбоотой гомдол, мэдээлэл гаргах

  •  Хэрэглэгч та өргөдөл, гомдлоо албан ёсоор бичгээр ЭХЗХ-нд ирүүлэх эсвэл info@erc.gov.mn и-мэйл хаягаар илгээнэ үү. Дэлгэрэнгүйг -> http://erc.gov.mn/web/mn/complaint

  •           Хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж 2а

              Утас: 976-11-320126,  Хэрэглэгч, орон нутаг, хяналтын газар: 976-11-312313

              Факс: 976-11-319335

 2024 ОНД ХЭРЭГЛЭГЧИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ШИЙДВЭРЛЭЛТИЙН ЧИГЛЭЛЭЭР ХЭРЭГЖҮҮЛСЭН АРГА ХЭМЖЭЭ

              1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч хоорондын маргаан шийдвэрлэлт

     Хэрэглэгч,орон нутгийн газарт 2024 онд тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч хооронд болон аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлийн үйл ажиллагаатай холбоотой нийт 2267 асуудал харьяаллын дагуу шийдвэрлэгдсэн.  Үүнд:

  • Бичгээр-198
  • ЗГ-ын 11-11 төв-1695,
  • Утсаар-338,
  • Биечлэн 36 асуудал ирсэн.

     Нийт өргөдөл, гомдлын 75% буюу 1695-ийг Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвөөс шилжүүлсэн байна.

      Хэрэглэгч, орон нутгийн газрын харьяалан шийдвэрлэсэн өргөдөл, гомдлын 1821 буюу 80 хувь нь дулааны эрчим хүчтэй, 446 буюу 20 хувь нь цахилгаан эрчим хүчтэй холбоотой байна. Хороонд бүртгэгдсэн нийт өргөдөл, гомдлын 88.4% буюу 2005 нь иргэнээс хандсан байна. Шийдвэрлэсэн нийт 2267 өргөдөл, гомдолд 12519 хэрэглэгчийн асуудал хамрагдсан байна. 

     Тусгай зөвшөөрөл эзэмшигчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч хоорондын өр төлбөрийн маргааныг шийдвэрлэхтэй холбоотой 45 гомдлын дагуу төлбөрийн тооцооллыг шалган холбогдох төлбөрийн хасалт, төлбөрийг төлөлтийг хийлгэн эцэслэн шийдвэрлүүлсэн.Төлбөр тооцоотой холбоотой өргөдлийг шийдвэрлэх явцад хангагчийн зүгээс хэрэглэгчдэд төлбөрийг тооцох тооцооллын талаарх мэдээллийг дутуу өгдөг, үл ойлголцсон харилцаанаас шалтгаалсан асуудлууд их байна

              2. Цахилгаан хангамжтай холбоотой өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тухай:

    Хэрэглэгч, орон нутгийн газарт 2024 онд 2267 өргөдөл гомдол ирүүлснээс цахилгаан эрчим хүчний хангамж, хэрэглээтэй холбоотой 20% буюу 446 гомдол байна. Үүнд: бичгээр ирүүлсэн 64, утсаар холбогдсон 109, биечлэн уулзаж заавар зөвлөмж авсан 22, Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвөөс шилжин ирсэн болон цахимаар 251 өргөдөл гомдол байна.

 

Тайлант хугацаанд ирүүлсэн цахилгааны нийт 446 өргөдлийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээр харьяалуулан авч үзвэл нийт 19 тусгай зөвшөөрөл эзэмшигчид хамаарах 304 өргөдөл гомдол ирүүлснээс 222 буюу 73.0 хувь нь  “УБЦТС” ТӨХК-д хамааралтай, 82 өргөдөл нь бусад 18 тусгай зөвшөөрөл эзэмшигчид хамааралтай байна. 

Орон сууцны цахилгааны ерөнхий щит, давхар дундын холболтын хайрцаг хүртэлх магистраль шугамын ашиглалттай холбоотой болон түүнээс шалтгаалсан гэмтэл саатал гарсан талаарх буюу цахилгаан эрчим хүчний чанар, хангамжтай холбоотой өргөдөл, гомдол 2024 онд зонхилж байна.

 

 2023 ОНД ХОРООНЫ ХУРЛААР ХЭЛЭЛЦҮҮЛСЭНАСУУДАЛ, АЛБАН БИЧИГ, ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТ

  • Бичгээр - 183 өргөдөл
  • Утсаар - 601
  • Биеэр - 84
  • Монгол Улсын Засгийн газрын 11-11 төвөөр – 580 байна.

 

2.  Хэрэглэгчийн өргөдөл, гомдлын ангилал, шийдвэрлэсэн байдал

      Нийт өргөдлийн 70 хувь нь буюу 1020 өргөдөл нь дулааны эрчим хүчтэй холбоотой, 30 хувь буюу 428 нь цахилгаан эрчим хүчтэй холбоотой байна. Хороонд бүртгэгдсэн өргөдөл гомдол гаргаж байгаа хэрэглэгчдийн 88% нь иргэнээс хандсан гомдлууд эзэлж байна. Мөн нийт хэрэглэгчдээс гаргасан 1448 өргөдлийн 1181 буюу 82% нь Засгийн Газрын 11-11 төв, цахим, утсаар хандсан байх тул хэрэглэгчдийн гомдлыг бүртгэх, шийдвэрлэх, хяналт тавихад нэгдсэн цахим системд шилжүүлэх, тусгай зөвшөөрөл эзэмшигчид гомдлыг анхан шатанд хэрхэн шийдвэрлэж байгаад хяналт тавих, дүгнэх тогтолцоонд шилжүүлэх шаардлагатай байна.

  

3. Шийдвэрлэсэн төлбөрийн хэмжээ

      Тусгай зөвшөөрөл эзэмшигчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч хоорондын өр төлбөрийн маргааныг шийдвэрлэхтэй холбоотой 25 гомдол, хүсэлтийн дагуу төлбөрийн тооцооллыг хийж холбогдох төлбөрийн хасалт, төлбөр төлөлтийг хийлгэж ажилласан.

4. Цахилгаан хангамжтай холбоотой өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тухай

     Хэрэглэгч, орон нутаг, хяналтын газарт 2023 онд 1448 өргөдөл гомдол ирүүлснээс цахилгаан эрчим хүчний хангамж, хэрэглээтэй холбоотой 30% буюу 428 гомдол байна. Үүнд: Бичгээр ирүүлсэн 67, Утсаар холбогдсон 186, Биечлэн уулзаж заавар зөвлөмж авсан 33, Засгийн газрын Олон нийттэй харилцах 11-11 төвөөс шилжин ирсэн 142 өргөдөл гомдол байна.

     Нийт ирүүлсэн өргөдөл гомдлыг тусгай зөвшөөрөл эзэмшигчээр харьяалуулан авч үзвэл нийт 19 тусгай зөвшөөрөл эзэмшигчид хамаарах 311 өргөдөл гомдол ирүүлснээс 229 буюу 73.6 хувь нь  “УБЦТС” ТӨХК-д хамааралтай, 82 өргөдөл нь бусад 18 тусгай зөвшөөрөл эзэмшигчид хамааралтай байна.

     Өмнөх онд ирүүлсэн өргөдөлд Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13 дахь заалтыг хэрэгжүүлээгүйтэй холбоотой гомдлууд зонхилж байсан бөгөөд энэ онд ийм төрлийн нийт 49 өргөдөл хүлээн авч 22 орон сууцны байрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлж, холбогдох барилгын компаниудад хууль тогтоомж хэрэгжүүлэх талаар 10 албан бичиг хүргүүлж, хангагч байгууллагаас ашиглалтын шаардлага хангуулах тухай 13 албан шаардлагыг хүргүүлж ажиллав.

5. Дулаан хангамжтай холбоотой өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн тухай:

Хэрэглэгч, орон нутаг, хяналтын газарт 2023 онд 1448 өргөдөл гомдол ирүүлснээс дулааны эрчим хүчний хангамж, хэрэглээтэй холбоотой 70% буюу 1020 гомдол байна. Үүнд: Бичгээр ирүүлсэн 116, Утсаар холбогдсон 415, Биечлэн уулзаж заавар зөвлөмж авсан 51, Засгийн газрын Олон нийттэй харилцах 11-11 төвөөс шилжин ирсэн 438 өргөдөл гомдол байна.

Дулааны эрчим хүчний хангамж, хэрэглээтэй холбоотой өргөдөл, гомдлыг төрлөөр нь ангилж үзвэл чанар хангамж (халаалт, халуун ус доголдсон, орон сууцны ашиглалтыг өөр тусгай зөвшөөрөл эзэмшигчээр хариуцуулах, ТЗЭ-ийн дулаан түгээх үйл ажиллагаатай холбоотой асуудлууд), төлбөр тооцоо (төлбөрийн маргаан, дутуу нийлүүлсэн дулааны төлбөр хасуулах, хэрэглэгчийн өр төлбөрөөс бусад хэрэглэгчдийг ХХУ-аар хязгаарласан), хэмжих хэрэгсэлтэй холбоотой (барилгын дулааны нэг ерөнхий тоолуураар ААН-үүд дулааны төлбөр хувилж тооцуулах, ХХУ-ны заалт бичдэггүй зөрүүтэй холбоотой), бусад (цэвэр, бохир ус, дуу чимээ, үнэ тариф холбоотой) гомдлууд байна. 

Өргөдөл гомдол ирүүлсэн хэлбэр

Нийт

тоо

хувь

1

Бичиг

116

12%

2

Засгийн газрын 11-11 төв

438

43%

3

Утас

415

40%

4

Биечлэн

51

5%

  Нийт

1020

100%

 6. Хэрэглэгчийн өргөдлийн дагуу газар дээр нь шалгаж шийдвэрлэсэн:

Тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч хоорондын гомдол, маргааныг шийдвэрлэх,  шаардлагатай тохиолдолд гомдлын дагуу газар дээр ажиллах хүрээнд 21  хэрэглэгчийн гомдлоор холбогдох мэргэжилтнүүд ажилласан байна. Үүнд:

  • Цахилгаан хангамжтай холбоотой асуудлаар:

Нийслэлийн Хан-Уул дүүргийн “Оддын хотхон” СӨХ, Баянзүрх дүүргийн “Нью север” ХХК, “Хөвгүүд сургууль” ерөнхий боловсролын сургууль, Иргэн Б.Мөнхтулга, Т.Султан, М.Батцэцэг нарын 6 өргөдөл, гомдолд хамаарах нийт 288 хэрэглэгчийн гомдлуудын дагуу газар дээр нь ажиллаж холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд шийдвэрлэсэн.

  • Дулааны хангамжтай холбоотой асуудлаар:

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20-р хороо 94а, 94б, 94в, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо дулааны 13г магистраль шугамаас холболттой хэрэглэгчид, Хан-Уул дүүргийн 23 дугаар хороон Нүхт Палас, “Хүннү вилла” хотхон, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны Шүрт хотхон, “Ийгл таун” хотхон, Иргэн Б.Халиунаа, Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны “Хүннү 2222” хотхоны 114, 203, 207, 211-р байруудын оршин суугчид, Баянгол дүүргийн 2 дугаар хороонд байрлах Одод цогцолбор, Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны Харуул-Алтай хотхоны “Харуул-Алтай” СӨХ, Сүхбаатар дүүргийн Энэрэл СӨХ, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 22 дугаар байрны Мода монголиа ХХК, Баянгол дүүргийн 7 дугаар хорооны 103 дугаар байрны 115 тоотод оршин суугч Г.Ганбат нарын нийт 15 өргөдөл, гомдолд хамаарах нийт 6000 гаруй хэрэглэгчийн гомдлуудын дагуу газар дээр нь ажиллаж холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд шийдвэрлэсэн

 

2022 ОНД ХОРООНЫ ХУРЛААР ХЭЛЭЛЦҮҮЛСЭН АСУУДАЛ, АЛБАН БИЧИГ, ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТ

      Хэрэглэгч, орон нутаг, хяналтын газар 2022 онд дараах шугамуудааар нийт 1083 өргөдөл, гомдлыг хүлээн авч 6108 хэрэглэгчийг хамарсан асуудлыг шийдвэрлэн ажилласан. Үүнд:

  1. Бичгээр - 188 өргөдөл
  2. Утсаар - 368
  3. Вэб мэйлээр - 9
  4. Биеэр - 52
  5. Монгол Улсын Засгийн газрын 11-11 төвөөр – 465 байна.

             2022 онд хэрэглэгчээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг өнгөрсөн онтой харьцуулахад 345 гомдлоор буюу 32%-иар өссөн байна. Мөн нийт хэрэглэгчдээс гаргасан 1083 өргөдлийн 833 буюу 78% нь Засгийн Газрын 11-11 төв, цахим, утсаар хандсан бөгөөд энэ төрлийн хэлбэрээр гомдлоо гаргах хэрэглэгчид нэмэгдэх хандлагатай байна.  Цаашид хэрэглэгчдийн гомдлыг бүртгэх, шийдвэрлэх, хяналт тавихад нэгдсэн цахим системд шилжүүлэх, тусгай зөвшөөрөл эзэмшигчид гомдлыг анхан шатанд хэрхэн шийдвэрлэж байгаад хяналт тавих, тогтолцоонд шилжих шаардлагатай байна.

 Хэрэглэгчийн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, ангилал

         Нийт өргөдлийн 58 хувь нь буюу 625 өргөдөл нь дулааны эрчим хүчтэй холбоотой, 42 хувь буюу 458 нь цахилгаан эрчим хүчтэй холбоотой байна.

 
Өргөдөл гаргасан хэрэглэгчдийн ангилал:

        Хороонд бүртгэгдсэн өргөдөл гомдол гаргаж байгаа хэрэглэгчдийн 93% нь иргэнээс хандсан гомдлууд эзэлж байна. Мөн нийт хэрэглэгчдээс гаргасан 1083 өргөдлийн 833 буюу 78% нь Засгийн Газрын 11-11 төв, цахим, утсаар хандсан байх тул хэрэглэгчдийн гомдлыг бүртгэх, шийдвэрлэх, хяналт тавихад нэгдсэн цахим системд шилжүүлэх, тусгай зөвшөөрөл эзэмшигчид гомдлыг анхан шатанд хэрхэн шийдвэрлэж байгаад хяналт тавих, дүгнэх тогтолцоонд шилжүүлэх шаардлагатай байна.

Шийдвэрлэсэн төлбөрийн хэмжээ

      Тусгай зөвшөөрөл эзэмшигчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч хоорондын өр төлбөрийн маргааныг шийдвэрлэхтэй холбоотой 45 гомдол, хүсэлтийн дагуу төлбөрийн тооцоололыг хийж холбогдох төлбөрийн хасалт, төлбөр төлөлтийг хийлгэж ажилласан.

 

Цахилгаан хангамжтай холбоотой өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тухай:

Дулаан хангамжтай холбоотой өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн тухай:

  •  

     Эрчим хүчний зохицуулах хороонд 2022 оны 1 дүгээр улирлын байдлаар иргэн, хуулийн этгээдээс нийт 198 өргөдөл гомдлыг бичгээр ирүүлсэн. Үүнд: 

Эрчим хүчний зохицуулах хороонд 2021 оны байдлаар иргэн, хуулийн этгээдээс нийт 198 өргөдөл гомдлыг бичгээр ирүүлсэн. Үүнд:  

Эрчим хүчний зохицуулах хороонд 2021 оны эхний 11 сарын байдлаар иргэн, хуулийн этгээдээс нийт 169 өргөдөл гомдлыг бичгээр ирүүлсэн. Үүнд:  

АЛБАН ТУШААЛТАНД ХОЛБОГДОХ АВЛИГА, АШИГ СОНИРХОЛ, ЁС ЗҮЙТЭЙ ХОЛБООТОЙ ГОМДОЛ, МЭДЭЭЛЭЛ ГАРГАХ

  • ЭХЗХ-ны ажилтан, албан хаагчдын авлига, ашиг сонирхол, ёс зүйтэй холбоотой гомдол, мэдээллийг munkhtulga.m@erc.gov.mn цахим хаягаар өгнө үү. 

Гомдол, мэдээллийн утга агуулга ойлгомжтой байх, овог, нэр, оршин суугаа газрын буюу шуудангийн хаяг, холбоо барих утасныхаа дугаарыг тодорхой бичнэ. 

Та хэн нэгэн авлигын гэмт хэрэг, авлига, ашиг сонирхлын зөрчил үйлдсэн талаар үнэ зөв мэдээлэх үүрэгтэйг анхаарна уу.