2019 оны 05-р сарын 26, Ням гариг
Хэвлэх

Тусгай зөвшөөрлийн зохицуулалтын баримт бичиг

  Эрчим хүчний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн харилцааг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Эрчим хүчний тухай хууль, Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль, Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль болон "Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм”-ээр зохицуулна.

  Эрчим хүчний тухай хуулийн 12.1-д заасан эрчим хүчний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, нөхцөл, шаардлага тогтоох, сонгон шалгаруулах, бүртгэх, хугацааг сунгах, нэмэлт өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулах "Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм”-ийг ЭХЗХ-ны 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 181 дүгээр тогтоолоор баталж Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр бүртгүүлсэн.

"Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм”-ийг татах