2024 оны 07-р сарын 27, Бямба гариг

Төвлөрсөн дулаан, ус хангамжийн асуудлаар зөвлөмж гаргалаа

Хэвлэх 2023 оны 08-р сарын 30, Нийт үзсэн : 584

Төвлөрсөн дулаан, ус хангамжийн асуудлаар  зөвлөмж гаргалаа

         ЭХЗХ-оос нийслэл хотын төвлөрсөн дулаан хангамж, ус хангамжийн үйл ажиллагаа эрхэлж буй тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн ажил үйлчилгээг сайжруулах асуудлыг нэгдсэн бодлогоор шийдвэрлэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг хамтран тодорхойлох зорилгоор холбогдох төрийн байгууллагуудын дунд санал солилцох уулзалт зохион байгууллаа.

      Уулзалтад Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хороо, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ, “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын эрх бүхий албаны хүмүүс оролцов.

     Тус уулзалтаар дулаан түгээх, хангах тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлт хангалтгүй, хэрэглэгчдийн гомдол маргааныг цаг тухайд нь бүрэн шийдвэрлээгүй, шийдвэрлэхэд тулгардаг бэрхшээлийн талаар оролцогч байгууллагууд санал солилцлоо.  

        Улмаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллахгүй байгаа хуулийн этгээдүүдийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хугацааг сунгахаас татгалзах, хүчингүй болгох асуудлыг тусгай зөвшөөрөл олгогч байгууллагууд хуулийн хүрээнд хамтран шийдвэрлэх, шинээр баригдаж буй нийтийн зориулалттай барилга байгууламжийн айл өрх бүрд дулааны тоолуур, усны ухаалаг тоолуур суурилуулсан байхаар зураг төсөлд тусгуулах, техникийн нөхцөлд тусгайлан заах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх, аливаа барилга байгууламжийг ашиглалтад оруулахдаа дулаан түгээх, хангах, ашиглалтын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд шилжүүлж байх зэрэг хэд хэдэн чухал асуудлыг багтаасан зөвлөмж гаргалаа.

                 Зөвлөмжийг хэрэгжүүлэхийн тулд холбогдох дүрэм журамд өөрчлөлт оруулах замаар цогцоор шийдвэрлэх нь зүйтэй гэж талууд үзсэн байна.

        Тус уулзалтад оролцогч төрийн байгууллагууд цаашдын үйл ажиллагаандаа хамтарсан зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллана.