2024 оны 07-р сарын 27, Бямба гариг

20 ХҮН ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН МЕНЕЖЕРИЙН ГЭРЧИЛГЭЭ АВЛАА

Хэвлэх 2024 оны 01-р сарын 18, Нийт үзсэн : 618

20 ХҮН ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН  МЕНЕЖЕРИЙН ГЭРЧИЛГЭЭ АВЛАА

          Эрчим хүчний зохицуулах хороо, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Барилга архитектурын сургуультай хамтран эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх ээлжит сургалтаа амжилттай зохион байгууллаа. Энэхүү сургалтад барилга байгууламж өмчлөгч, эзэмшигч ангиллын үүрэг хүлээсэн хэрэглэгч 15 байгууллагын 18 ажилтан хамрагдсан байна.

          Суралцагчид Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан сургалтын хөтөлбөрийн дагуу нийт 50 цагийн хичээлийг танхимаар суралцаж, дадлага ажлыг батлагдсан удирдамжийн хүрээнд байгууллага дээрээ гүйцэтгэжээ. Эрчим хүчний хэмнэлтийн менежер бэлтгэх энэхүү сургалтыг ЭХЗХ, ШУТИС-тай хамтран 22 дахь удаагаа зохион байгуулж байна. 

         Эрчим хүчний зохицуулах хороонд өнөөдрийн байдлаар эрчим хүч хэрэглэгч ангиллын 172, барилга байгууламж ангиллын 65, эрчим хүчний салбар ангиллын 42, нийт 279 үүрэг хүлээсэн хэрэглэгч бүртгэлтэй байгаа юм. 2023 оны 12 дугаар сарын байдлаар нийт 478 эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэснээс 55 хувь орчим нь үүрэг хүлээсэн аж ахуйн нэгж байгууллагадаа эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг сайжруулах чиглэлээр ажиллаж байна.