2024 оны 07-р сарын 27, Бямба гариг

АНУ-ын эрчим хүчний зохицуулагчдын үндэсний ассоциацитай уулзалт зохион байгууллаа

Хэвлэх 2024 оны 05-р сарын 28, Нийт үзсэн : 309

АНУ-ын эрчим хүчний зохицуулагчдын үндэсний ассоциацитай уулзалт зохион байгууллаа
                 Эрчим хүчний зохицуулах хороо, АНУ-ын Эрчим хүчний зохицуулагчдын үндэсний ассоциацитай / NARUC / хамтран “Цахилгаан эрчим хүчний бөөний өрсөлдөөнт зах зээлийн стратеги” сэдэвт уулзалтыг 5 сарын 27-29 өдрүүдэд зохион байгуулж байна. 
         ЭХЗХ болон АНУ-ын Эрчим хүчний зохицуулагчдын үндэсний ассоциацийн хамтын ажиллагаа нь эрчим хүчний өрсөлдөөнт бөөний зах зээл рүү шилжих шилжилтэд дэмжлэг үзүүлэх, зохицуулалтын хяналтыг сайжруулах зорилготой юм. Энэхүү зорилгын хүрээнд тус олон улсын байгууллагаас ЭХЗХ-нд бөөний зах зээлийн хөгжлийн үе шат, механизм, зах зээлд оролцогчдын үүргийг тодорхойлоход болон зөв стратеги боловсруулахад хамтран ажиллаж байна.
 
 
           Монгол улсад одоогоор эрчим хүчний “Нэг худалдан авагчтай зах зээл”-ийн загвар хэрэгждэг. Энэ нь цахилгаан станцуудаас болон импортоор авсан цахилгаан эрчим хүчийг "Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК худалдан авч цахилгаан түгээх компаниудад худалддаг зохицуулалттай юм. 
        Нэг худалдан авагчтай зах зээлээс өрсөлдөөнт бөөний зах зээлд шилжсэнээр хөрөнгө оруулагчдыг татах, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, бодит өртгийг хангасан тарифын тогтолцоог бүрдүүлэх ач холбогдолтой.